Орон нутагт интернетийн үнэ гурав дахин буурна

Хуучирсан мэдээ: 2012.11.18-нд нийтлэгдсэн

Орон нутагт интернетийн үнэ гурав дахин буурна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Мэдээллийн технологитой холбоотой нэгэн чухал шийдвэр гаргасан нь орон нутагт интернэтийн үнийг хямдруулж, хурдыг нэмэгдүүлэх асуудал байв.

Өнөөдөр аймгийн төвийн өрхийн 8%-д, сумын дөнгөж 1% нь л интернэтэд холбогдсон, товчхондоо бол орон нутагт интернэт ашиглалт маш бага хувьтай байна. Улаанбаатар хотод 1 мегабит/секундын хурдтай интернэт бөөний үнээр 100 мянга орчим төгрөг бол хөдөө орон нутагт 475 мянган төгрөг байдаг нь орон нутгийн хэрэглэгчдийн тоог хязгаарладаг нэг шалтгаан нь юм. Иймд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-тай хамтран орон нутагт интернэтийн үнийг гурав дахин буулгаж, хурдыг нь хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Шийдвэрийн дагуу маргаашнаас буюу ирэх даваа гаригаас орон нутгийн иргэд интернэтийн үйлчилгээг 20 мянган төгрөгт багтаан авах боломжтой болж байна.  Ингэснээр цахим үйлчилгээний хувьд хот хөдөөгийн ялгаа арилж, орон нутагт мэдлэгт тулгуурласан чиг баримжаа бүхий ажлын байрууд шинээр бий болох, түгжрэлгүй төрийн цахим үйлчилгээнүүдийг алс холын аймаг сумдын иргэд цаг алдалгүй авч чадах зэрэг олон таатай боломж нээгдэж байгаа юм.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж