Египетийн өмнөд хэсэгт бага сургуулийн сурагчдыг тээвэрлэж явсан автобус осолдож, 22 хүүхэд газар дээрээ амиа алджээ. Цагдаа нарын мэдээлснээр осол өнөөдөр Асьют мужийн Манфлют дүүрэгт гарсан бөгөөд автобусанд 4-6 насны 50 хүүхэд зорчиж явсан байна.
Энэ үеэр нэрээ нууцлахыг хүссэн аюулгүй албаны ажилтан Асьют мужийн төмөр зам болоод авто зам хоёрын огтолцсон хэсэгт осол гарсан хэмээн мэдэгдсэн бөгөөд төмөр замын аюулгүй байдлыг хангах менежмент маш муу байгааг шүүмжилсэн аж. Түүнчлэн орон нутгийн эрх баригчид уг ослын талаар олон нийтэд мэдээлэл өгөхгүй байх хэрэгтэйг холбогдох албаныханд үүрэгдсэн байна.
Э.АНХТУЯА