103 ачаалалтай ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.17-нд нийтлэгдсэн

103 ачаалалтай ажиллаж байна

Нийслэлийн Яаралтай тусламжийн төвд өнөөдөр 16.30 цагийн
байдлаар иргэдээс 900 гаруй дуудлага ирж, түүнээс хүрч очих шаардлагатай 168
дуудлагад анхны тусламж үзүүлжээ. Төвд ирж байгаа дуудлагын дийлэнх
хэсгийг  осол, гэмтэл, архины хордлоготой
холбоотой дуудлага эзэлсэн байна. Улаанбаатар хотын хэмжээнд цас орсон нь авто
замд халтиргаа гулгаа үүсгэж улмаар иргэд осолд өртөхөд нөлөөлж байна гэж тус
төвийн жижүүр эмч мэдэгдлээ.  

Одоогийн байдлаар Нийслэлийн Яаралтай тусламжийн төвд
нийт 24 эмч, 24 жолооч ажиллаж, иргэдэд анхан шатны тусламж үзүүлж байна.

Г.ДАРЬ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж