
WES-ийн төлөөлөгч Рахул Коудаха дэлхийн эдийн засагт томоохон байр суурь эзлэх Хятад улс АНУ-ын боловсролын салбарт томоохон хандивлагчдын нэг болж байгааг онцолсон байна. 2003-2004 оны хичээлийн жилийн судалгаар тухайн жил Хятадын 61765 оюутан АНУ-д суралцахаар нийт 1,4 тэрбум төлж байсан бол энэ жил оюутны тоо 194 мянгад хүрч, төлбөрийн мөнгөн дүн таван тэрбумыг давсан байна.
Э.АНХТУЯА