Замын-Үүд сум нь Монгол Улсын хувьд эдийн засгийн хөгжлийг тэтгэх хамгийн чухал түшиц газар болж хувираад байгаа юм. Өөрөөр хэлбэл, ихэнх импорт, экспортын бараа Замын-Үүд боомтоор нэвтрэн өнгөрч байгаа хэмээн хэлж болно. Тээвэрлэлтийг зөвхөн төмөр замаар хийдэг, хэрвээ Замын-Үүд сумыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбочихвол тээвэрлэлтийг авто машинаар хийх гарц бас гарч ирж байгаа юм.
Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мөн аймгуудад интернэтийн хурдыг гурав дахин нэмэгдүүлж, төлбөрийг гурав дахин буулгах тухай Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаагийн саналыг дэмжиж, холбогдох шийдвэрийг гаргажээ.