![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/10/2762729de8f9cbcb/bff09cec3ade1f80original.jpg)
Хэрвээ энэ асуудлыг УИХ-д оруулбал, УИХ дахь МАН-ын гишүүдийн хувьд эсэргүүцэл үзүүлэх магадлалтай. Учир нь УИХ-аар өнгөрсөн аравдугаар сард Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх шатанд Сонгуулийн ерөнхий хорооноос Өвөрхангай аймаг буюу УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт нарын тангаргийг өргүүлэх асуудлыг УИХ-ын даргад өргөн мэдүүлж, чуулган зарлагдахад цөөнхийн гишүүд буйдантай суулт хийж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Улмаар парламентад үүссэн гацааг арилгахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч улстөрийн намуудын дарга нарыг хүлээн авч уулзаж, улс орны эрхийг нэн тэргүүнд тавих зөвлөмж өгснөөр ямар ч байсан УИХ дахь намын бүлгүүдийн дарга нар хэлэлцээрийн ширээний ард сууснаас дээрх тангараг өргөх асуудлыг хойшлуулж чадсан юм. Гэхдээ хойшлуулсан маргаантай асуудал ирэх долоо хоногт УИХ-д дахин орж ирвэл МАН-ын гишүүдээс хийх хариу акци юу байх нь улстөрийн хүрээнийхний хувьд анхаарал татах сэдэв болов.
Нөхцөл байдал амаргүй байж мэдэх ч Ардчилсан намын дээрх хоёр эрхэм УИХ-ын гишүүний тангараг өргөж чадахгүй бол Д.Сарангэрэл ч зэрэгцээд УИХ-ын гишүүн болох нь хойшлогдож мэдэх талтай ажээ.