
Хүмүүнлэгийн ажилд нэгдэх болсон тухайд тэд “Бид хүний наймааны золиос болсон зургаан хүүхдэд туслах болно” хэмээжээ. Тэд салахаасаа өмнө ч тус сангийн үйл хэрэгт идэвхтэй оролцож, туслалцаа үзүүлдэг байжээ.
Аштон Катчер эхнэрээсээ салснаас хойш шинэ амьдралаа зохиож, Деми Муртай эргэн нийлэхгүй гэдэг нь тодорхой болсон ч хатагтай Мур хувьд экс нөхрөөсөө салснаас болж сэтгэл санаагаар ихэд унаж, эмчилгээ хүртэл хийлгэсэн. Харин зарим эх сурвалжууд тэднийг хүмүүнлэгийн үйлст дахин нэгдэж буй нь харилцаагаа сэргээх гэсэн оролдлого гэх “шум” ч тарааж эхэлжээ.
Э.АНХТУЯА