Тони Блэрийн эцэг таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.17-нд нийтлэгдсэн

Тони Блэрийн эцэг таалал төгсчээ

Их Британийн ерөнхий сайд асан, улстөрч Тони Блэрийн эцэг Лео Блэр 89 насандаа таалал төгсчээ. Лео Блэрийг өчигдөр буюу баасан гаригт хүүгийнхээ дэргэд амьсгал хураасан тухай экс ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Лео Блэр 1923 оны наймдугаар сарын 20-нд Английн жирийн ажилчин ангийн гэр бүлд төрж, өссөн бөгөөд нэртэй хуульч, “Durham” их сургуулийн хуулийн лектороор ажиллаж байжээ. Лео 40 насандаа Их Британийн парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан гэнэ. Тони Блэр өөрийнхөө аливаад хандах хандлага, амжилт ололтын алинд ч эцгийн минь нөмөр, сургааль хамгийн их байсан гэдгийг энэ үеэр онцолж, мэдэгдэл хийсэн байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж