234 оюутны виза карт хуурамч наалттай байжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.17-нд нийтлэгдсэн

234 оюутны виза карт хуурамч наалттай байжээ

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт, шалгалтын хэлтсээс том оврын автобусаар үйлчлүүлж байгаа иргэдийн тасалбар авч байгаа эсэх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэмлэх ашиглалт, оюутны виза картад шалгалт хийсэн байна. Долоо хоногийн хугацаанд хийсэн дээрх шалгалтаар 234 оюутны виза карт дээрх наалт хуурамч байсныг илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Шалгалтад давхардсан тоогоор 69 сургуулийн оюутан хамрагдсан бөгөөд хоорондоо виза картаа шилжүүлэн ашиглаж байсан 30 оюутныг мөн илрүүлжээ.

Цаашид тус байгууллагаас дээрх нэгдсэн шалгалтыг дахин явуулах бөгөөд хуурамч наалттай, эсвэл өөр хүний үнэмлэх ашигласан зөрчил илэрвэл хуулийн дагуу арга хэмжээ авах гэнэ. Тиймээс нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутнуудын виза карт дээрх наалтыг 20-30 мянган төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу хуурамч наалт авч хохирохгүй байхыг Нийтийн тээврийн газрын Хяналт, шалгалтын хэлтсээс анхааруулж байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж