Афганистанд 17 энгийн иргэн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.17-нд нийтлэгдсэн

Афганистанд 17 энгийн иргэн амиа алджээ

Афганистаны баруун өмнөд хэсгийн Фарах мужид өчигдөр замын хажууд дэлбэрэлт болсны улмаас хуримын ёслолд оролцоод буцаж явсан 17 энгийн иргэн амиа алджээ. Фарах мужийн цагдаагийн газрын төлөөлөгч Абдул Рахман Зувайндийн мэдээлснээр амиа алдсан иргэд Пушт Род дүүрэгт автобусаар явж байгаад ийнхүү дэлбэрэлтэд өртсөн байна. Амиа алдсан 17 хүнээс гадна мөн 10 хүн биедээ хүнд гэмтэл авчээ.

Пушт Род дүүрэг нь тус мужийн хамгийн тайван хэсэг аж. Албаны хүмүүсийн мэдээлснээр Афганистанд энгийн ард иргэд олноор амиа алдсан иймэрхүү халдлага сүүлийн үед гараагүй гэнэ. Гэхдээ он гарсаар тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа гадаадын 377 цэрэг амиа алджээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж