Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.17-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар одоо хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцэж байна. Үүнд нэгдүгээрт, газрын тосны бүтээгдэхүүний Гаалийн болон Онцгой албан татварыг салбарын онцлогийг харгалзан тогтоох тухай, Зээл олгох тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлууд багтжээ. Харин танилцуулах асуудлын жагсаалтад аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангах тухай, Орон нутаг дахь интернэт хэрэглээг дэмжих арга хэмжээний тухай, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын тухай, Эдийн засгийн хөгжлийн сайдын гадаад томилолтын тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж