Монголын коксжсон нүүрсний ихэнх хувь нь Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомтоор гардаг байна.
Харин энэ онд Ярантын боомтоор Хөшөөтийн уурхайн нүүрсийг экпортлохоор болжээ. Тус боомтод ойрхон БНХАУ-ын Шинжиян хотод гангийн үйлдвэр ашиглалтад орох гэж байгаа учир Хөшөөтийн нүүрсийг Ярантын боомтоор гаргах нь тээвэрлэлтийн зардалд хэмнэлттэй гэж үзсэн байна.
Ярантын боомтоор гарах Хөшөөтийн нүүрсний нэг тонн нь 107 ам.долларын үнэтэй байхаж. Шинжияны гангийн үйлдвэр ашиглалтад ороод эхэлбэл энэ ханш өснө гэж “Мо Эн Ко” компани тооцоолж байгаа юм.
Харин Гашуун сухайтын боомтоор гарч буй нүүрсний үнэ 114 ам.доллар, Шивээ хүрэнгийнх 100 ам.долларын үнэтэй байна.
Э.СОЛОНГО
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин