Японы Ерөнхий сайд Ёшихико Нода өчигдөр буюу баасан гаригт Парламентын доод танхимыг тарааж, хугацаанаас өмнөх сонгууль явуулахаа зарласан байна. Сонгууль арванхоёрдугаар сарын 16-нд болох ажээ.
Ерөнхий сайд Ёшихико Нода ийнхүү хугацаанаас өмнөх сонгуулийг зарласан нь эрх баригч Ардчилсан намыг Засгийн эрхээс огцруулах гэсэн сөрөг хүчнийхний шахалттай холбоотой бөгөөд Нода бүх нийтийн сонгуулийг хугацаанаас өмнө зохион байгуулахыг хойшлуулсаар байсан аж. Хугацаанаас өмнөх сонгуулийн кампанит ажлыг арванхоёрдугаар сарын 4-нд эхлүүлэх ч эрх баригч нам аль хэдийнэ өөрийн сонгуулийн кампанит ажлыг эхэлсэн тухай зарим эх сурвалжууд мэдээлжээ.
Э.АНХТУЯА