Эрчим хүчний засаглал дунд дүн авав

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний засаглал дунд дүн авав

Монголын эрчим хүчний салбарын засаглах чадавхийг олон улсын аргачлалаар судлаад гурав буюу дунд гэдэг дүн өгсөн байна.

Өнөөдөр Нээлттэй нийгэм форумд Монголын эрчим хүчний салбарын засаглах, зохион байгуулах чадварыг үнэлсэн судалгааны дүнг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Нээлттэй нийгэм хүрээлэн, Дэлхийн нөөцийн хүрээлэнтэй хамтарч Монголын эрчим хүчний салбарын чадавхи, ил тод байдал, хариуцлагатай байдлыг үнэлэх 68 асуултад хариулт хайж, судалгаа хийсэн байна.

Монгол улсын эрчим хүчний бодлого боловсруулах чадавхийг 3.2 /5-аас/, зохицуулахад 3.1 /5-аас/ гэдэг үнэлгээ авсан байна.

Эрчим хүчний салбарыг зохицуулах хангалттай хууль шийдвэр гарсан ч түүнийг хэрэгжүүлэхэд тухайд тийм ч сайн ажиллаж ажиллаж чадахгүй байгаа нь харагдсан гэж судалгаанд дүгнэсэн байна.

Эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээг ямагт гүйцэж түрүүлж явах ёстой ч манай нөхцөлд үйлдвэрлэл байнга хоцордгийг бүгд мэднэ. Нийслэл хот маань ТЭЦ-4 болон Оросын импортын эрчим хүч гэдэг ердөө хоёр эх үүсвэртэй байгаагаас харахад гурав гэдэг дүн авахад тийм ч гайхах зүйлгүй. Мөн ТЭЦ-5-ыг барих гэж найман жил ярьж байгаа атал одоо хүртэл газраа тогтоогүй байгаа нь энэ салбарын засаглах чадвар ямар төшинд байгааг харуулж байна гэж Эрчим хүчний ассиоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн юм.

Судалгааг хийсэн Нээлттэй нийгэм хүрээлэнгийн зүгээс эрчим хүчний салбарт бодлого боловсруулах, үнэ тариф нэмэх зэрэг асуудалд иргэдийн оролцоог хангахдаа тааруу гэж үнэлсэн, үүн дээр сайтар анхаарах ёстой гэдгийг онцолсон юм байна.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж