
Цагдаа нарын мэдээлснээр сэжигтэн 220 ширхэг буюу нийт 2.25 сая ам доллараар үнэлэгдэх очир эрдэнийн чулууг биедээ авч явсан бөгөөд түүнийг нисэх буудлын ажилтнуудад Ливан руу зорчих тасалбараа шалгуулах үеэр ийнхүү баривчилжээ. Одоогоор хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Цагдаа нарын мэдээлснээр сэжигтэн эдгээр эрдэнийн чулуунуудыг Дубайгаас хулгайлсан байж болзошгүй аж.
Э.АНХТУЯА