Өнөөдөр Саша Радецки “Жизель”-д бүжнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Саша Радецки “Жизель”-д бүжнэ

Өнөөдөр ДБЭТ-ын тайзнаа 19.00 цагт  балетын урлагийн ноён оргил А.Аданы “Жизель” балет амилах гэж байна. Дуурийн гол дүр буюу Албертад "Аmerican ballet theatre” буюу "Метрополитан" театрын балетын гоцлооч Саша Радецки гоцлохоор дуурийн театрт зочлоод байгаа юм. Энэ дүрийг түүний нэрийн хуудас хэмээдэг бөгөөд тэрээр Монголын тайзнаа манай балетчидтай хамтарч сонгодог урлагийн шүтэн бишрэгчдэд гайхамшигт үдшийг бэлэглэх нь ээ. Түүний хайртай бүсгүй  тариачин охин Жизельд шинэхэн Гавьяат жүжигчин, балетын гоцлооч Г.Цолмон бүжих бол, Берта буюу Жизелийн ээжийн дүрд  Соёлын тэргүүний ажилтан Ш.Оюунтуяа, Ганст Соёлын тэргүүний ажилтан А.Өлзий-Орших, Х.Мөнгөнхөлөг нар, Батильдад Соёлын тэргүүний ажилтан Р.Байгальмаа, Вильфрид Ц.Төмөрсүх, Мирта Б.Баасансүрэн, Па де де Соёлын тэргүүний ажилтан Г.Батчимэг , М.Намсрай нар тоглох юм. А.Аданы “Жизель” балетын удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, туслах найруулагчаар  МУГЖ, Х.Гэрэлчимэг, СТА Ш.Оюунтуяа нар ажиллах юм. “Жизель” балетын тасалбар 60, 80, 120 мянган төгрөг аж.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж