Нислэгийн төлөвлөгөөний шинэ формат нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

Нислэгийн төлөвлөгөөний шинэ формат нэвтрүүллээ

ИНЕГ-аас нислэгийн төлөвлөгөө болон  нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэдээнүүдэд шинэ формат ашиглаж эхэллээ.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-аас нислэгийн төлөвлөгөө болон нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэдээг боловсронгуй болгох зорилгоор нислэгийн төлөвлөгөөний шинэ форматыг энэ сарын 15-наас эхлэн хэрэгжүүлэхээр заасны дагуу манай улс энэхүү өөрчлөлтийг хийсэн байна. ИНЕГ-ын нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Холбоо, навигаци, бодит ажиглалтын албаны сүлжээний автомат системүүдэд программ хамгамжийн шинэчлэл хийж, шинэ формат ашиглаж эхэлж байгаа аж.

Ингэснээр олон улсын нислэгийн төлөвлөгөөний 100 хувь, орон нутгийн нислэгийн төлөвлөгөөний 90 хувийг шинэ форматаар хүлээн авдаг болсон байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж