Монголын усан спортын тамирчид Арабын Эмиратын Дубай хотноо Азийн аварга шалгаруулах IX тэмцээнд оролцож байна. Спортын мастер Б.Дөлгөөн 100 метрийн далайн гахай сэлэлтэд 1:00.30 амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо. Мөн манай тамирчид эрэгтэйчүүдийн 4х100 метрийн холимог буухиад долдугаар байр эзэлсэн юм. Азийн АШТ арваннэгдүгээp сарын 25-нд өндөрлөнө.