Сант сургууль улсын математикийн аврага сургууль боллоо

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

Сант сургууль улсын математикийн аврага сургууль боллоо

Математикч  П.Энхболдын нэрэмжит математикийн улсын олимпиад энэ сарын 14,15-нд болж, Сант сургууль улсын аваргаар тодорлоо.

Хоёр жилд нэг удаа болдог П.Энхболдын нэрэмжит 12-р олимпиадад Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиуд оролцож, улсын хэмжээнд зохиогддог математикийн олимпиадад ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оюун ухаанаар уралддаг томоохон тэмцээн юм.

Сант сургууль нь улсын хэмжээнд зохион байгуулагддаг  математик, хими, физик, монгол хэл, англи хэл, газарзүй олимпиадуудад тогтмол  оролцож, улсын аварга сургууль болдог амжилтаа энэ удаад мөн давтаж байгаа юм байна. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж