Рианна хүүхэдтэй болохыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

Рианна хүүхэдтэй болохыг хүсчээ

Барбадосын поп гүнж, дуучин Рианна экс найз залуу Крис Браунаас 2009 онд дуулиан шуугиантай салснаас хойш реппэр Дрейктэй хэсэг хугацаанд болзож байсан юм. Гэвч удалгүй Рианна, Дрейк нар чимээгүйхэн хоёр тийшээ болсон бөгөөд саяхнаас дуучин Рианнаг Крис Браунтай дахин шинээр эхлүүлсэн тухай эх сурвалжууд мэдэгдэх болсон. Гэвч тэд хоёул үүнийг үгүйсгэж, үерхээгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Түүнчлэн  Рианна “Эллен ДеЖенерес” шоунд оролцох үеэрээ гэр бүлийн амьдрал зохиож, хүүхэдтэй болохыг маш их хүсч буй тухай ярьсан байна. Гэхдээ тэрээр одоогоор хэн нэгэнтэй үерхээгүй, ганц бие байгаа гэдгээ мэдэгджээ. Мөн Рианна гэртээ амарч байх хугацаандаа юу хийх дуртай талаараа хуучилсан байна. Тэрээр “Би буйдан юм уу, орон дээрээ хажуулаад зурагт үзэх маш их дуртай. Би ихэнхидээ кино, реалити шоу үздэг. Мөн заримдаа өөрийгөө киноны аль нэг дүрээр төсөөлөн бодох их дуртай шүү” гэжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж