
Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан зохион байгуулж буй энхүү уралдаанд оролцогчдод зохион бичлэгтээ нийгмийн шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх болон авлигатай тэмцэх чиглэлээр бодитой санал, санаачлага гаргасан байх, хувь хүний зөв ёс суртахууныг дээдлэх, олон нийтэд уриалах, бусдад үлгэр дуурайл болгохуйц үзэл санаа агуулсан байх, хүүхэд, залуучуудад үнэнч шударга амьдралын хэв маяг, зөв ёс суртахуунт зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн байх зэрэг шаардлагыг тавьж байгаа аж.
“Миний мэдэх шударга ёс” сэдэвт уралдаанд зохион бичлэгээ ирүүлсэн найман оюутны шилдэг бүтээлийг ирэх арванхоёрдугаар сарын 9-нд буюу Авлигын эсрэг олон улсын өдөр шалгаруулж, шагнал гардуулах юм байна.
Д.ЖАРГАЛСҮРЭН