Малайз улсын иргэн Су Го Шин, Тэ ю Лин, Вон Жан Лун нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Монгол Улсад хуурамч төлбөрийн картыг оруулж ирж өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 12 хүртэл хуурамч төлбөрийн картаар нийт 133 орчим сая төгрөгийн барааг хуурч мэхлэх аргаар худалдан авсан, мөн зарим нэгэнд нь худалдаа үйлчилгээний төвүүдийг зааж өгч, дагуулж яван, замчилэ, хуурч мэхлэн авсан бараа бүтээгдэхүүнийг нь хадгалсан зэргээр гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн гэж буруутгаж байгаа юм. Тэд Худалдаа хөгжлийн банкинд 43.6 сая, Голомт банкинд 83 сая, Хаан банкинд зургаан сая төгрөгийн хохирол учруулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.
Залилагчдыг шүүх хурал хойшлов
Малайз улсын иргэн Су Го Шин, Вон Жан Лун Тэ ю Лин, Вон Жан Лун нарыг шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан ч улсын яллагч хүндэтгэх шалтгаантай хуралд ирээгүй тул хурлыг ирэх арванхоёрдугаар сарын 10-н хүртэл хойшлуулжээ.
Д.ЖАРГАЛСҮРЭН