Тухайлбал, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Л.Содномдорж /ШШГЕГ/, Б.Батмөнх /хуучин нэрээр ТТАХНЭ/ нарыг, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Г.Хүүжий /ХХЕГ/ нар энгэрээ цоолов. Түүнчлэн “Цэргийн гавьяаны одон”-гоор Д.Жаргалсайхан /ХХЕГ/, Л.Даваасамбуу /ХХЕГ/, Д.Эрдэнэбилэг /ХХЕГ/, Ж.Гантогтох /ХСИС/, Б.Батхуяг /ХСИС/, Б.Бат-Эрдэнэ /ХСИС/, Н.Баярсайхан /хуучин нэрээр ТТАХНЭ/ нар шагнагдсан бол “Алтангадас одон”-оор С.Явлый /ХХЕГ/, Н.Бигэр /ШШГЕГ/, С.Санитар /ЦЕГ/, Д.Янжмаа /УБЕГ/ нарыг шагнасан байна. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин төрийн одон медалиар шагнуулсан алба хаагчдад баяр хүргээд, хууль зүйн салбарын шинэчлэлийн төлөө хамтран ажиллаж, Монгол Улсад шударга ёсыг тогтоохыг хүслээ.
Хууль зүйн сайд шагнал гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан төрийн албан хаагчдыг төрийн одон медалиар шагнав. Монгол Улсын төлөө зүтгэхээр тангараг өргөсөн тэдний шагналыг өнөөдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин яаман дээрээ гардууллаа.
Б.ГАЛ