Кантри дуучин Тейлор Свифт найз залуу Конор Кеннэдитэйгээ ойр амьдрахын тулд гэрийнх нь ойролцоо харш худалдан авч байсан нь саяхан. Гэтэл тэрээр найз залуу Коннор Кеннэдигээс салсан тухайгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэний сацуу 4.8 сая ам.доллараар худалдан авсан тансаг харшаа худалдахаар болсон тухай өчигдөр мэдэгджээ. Тейлор Свифтийн тус харш нь 1928 онд баригдсан долоон унтлагын өрөө, зургаан угаалгын өрөөтэй, тусгай хамгаалалтын бүсэд оршдог бөгөөд зах зээлийн ханшаар 13.5 сая ам.доллараар үнэлэгддэг аж. Өдгөө 22 настай дуучин Тейлор Свифт бүтэлгүй дурлалын түүхүүдээрээ дуу зохион дуулдаг тухайгаа нуудаггүй бөгөөд шүтэн бишрэгчид нь түүний сүүлд гаргасан “We are never ever get back together” дууг Конорт зориулсан гэж дүгнэж байгаа юм.
Б.АНХТУЯА