МАН-аас төлбөрөө төлөхийг шаардсан гэлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

МАН-аас төлбөрөө төлөхийг шаардсан гэлээ

Нийслэлийн өмчийн харилцааны газраас МАН-ыг түрээсийн төлбөрөө  төлөөгүй гэх шалтгаанаар Сүхбаатар дүүргийн шүүхэд өгөөд байгаа. Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга н.Төмөрбаатараас тодрууллаа.

-Ямар учраас МАН-ыг шүүхэд өгөхөөр болсон бэ?

-Одоогийн МАН нь 2009 оноос эхлэн Хүүхэд залуучуудын төлөө газрын байрыг түрээслэн ажиллаж ирсэн. Харин энэ онд гарсан Ашиг сонирхлын тухай хуулинд нийслэлийн өмчит байгууллагад аливаа нэг нам үйл ажиллагаа явуулахыг хориглосон байгаа юм. Тиймээс бид МАН-д удаа дараа албан бичиг хүргүүлж, өнгөрсөн аравдугаар сарын 24-нд нүүлгэсэн. Гэтэл тус намынхан түрээсийн төлбөрөө төлөлгүй нүүгээд явчихсан. Ингээд л асуудал үүссэн юм.

-Нийт хэдэн төгрөг төлөөгүй юм бол?

-МАН нь нэг ч удаа түрээсийн мөнгө төлж үзээгүй. 2009 оноос өдийг хүртэл нийт 540 гаруй сая төгрөгийн төлбөрийг төлөөгүй байгаа юм. Алданги мөнгийг тооцсоноор 810 сая төгрөг төгрөг болж байгаа.

-Түрээсийн төлбөрөө нэхэж үзсэн үү?

-Өмнө нь дөрвөн ч удаа албан бичиг илгээж байсан. Бид байр олоод нүүх болно гэх хариултаас өөр хариу өгдөггүй байсан.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж