
Намынхаа байрыг шатаалгасныхаа дараа Нийслэлийн МАН Хүүхэд залуучуудын ордны байрыг түрээсэлж байсан. Гэтэл шинэ Тусгаар тогтнолын ордон ашиглалтад орж тус намынхан нүүхдээ түрээсийн мөнгөө төлөөгүй талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл Нийслэлийн өмчийн харилцааны газраас МАН-ыг түрээсийн төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн мэдээлэл байна. Нийслэлийн өмчийн харилцааны газар Ерөнхий нарын бичгийн дарга Г.Занданшатарыг хариуцагчаар татаж, МАН-аас 800 сая төгрөг нэхэмжилж байгаа аж.
Д.ЖАРГАЛСҮРЭН