УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр 14.00 цагт Төрийн ордны “Г” танхимд хэвлэлийн хурал хийхээр болж зар түгээгээд байна. Ирэх ням гариг буюу арваннэгдүгээр сарын 18-нд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар тэрбээр УИХ-ын дэд дарга С.Баярцогттой халз мэтгэлцээн хийхээр товлоод байсан. Эл мэтгэлцээн МҮОНТ-ийн 600 студиэс шууд үзэгчдэд хүрэхээр төлөвлөгдөөд байсан ч дахин хойшилжээ. Тиймээс мэтгэлцээн хойшилсон талаарх мэдээллийг өгөх аж. Гэхдээ мэтгэлцээн орон нутгийн сонгуулийн дараа буюу арваннэгдүгээр сарын 23-нд болж дахин товлогдоод байгаа юм байна.
Г.ДАРЬ