
Түүний тоглолтод Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Дөнгөтийн Цоодол, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарын Дулмаа, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазар зэрэг уран бүтээл хамтрагчид нь оролцох юм байна. Мөн түүний дууг дуулдаг МУГЖ С.Вандан Н.Дуламсүрэн, Г.Батбаяр, Б.Сийлэгмаа, С.Жавхлан, Х.Болормаа, Ло.Болдбаатар, Б.Энхмэнд, С.Баттулга, А.Түмэн-Өлзий болон залуу уран бүтээлчид оролцож үзэгч та бүхэнтэй нэгэн үдшийг дуулж хуурдан өнгөрөөх нь ээ.
Б.ХАЛИУН