Уул уурхайн бодлогыг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

Уул уурхайн бодлогыг танилцуулав

Уул уурхайн яамнаас өчигдөр Монгол
Улсад суугаа олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрынхантай
уулзалт ярилцлага зохион байгууллаа. Дээрх арга хэмжээнд БНХАУ, ОХУ,
АНУ, Япон, Бүгд Найрамдах Казахстан улс, Бүгд найрамдах Куба улсын Элчин
сайдын яам зэрэг Монгол Улсад суугаа олон улсын 22 байгууллагын суурин
төлөөлөгчдийг оролцов.

Уулзалтын үеэр Уул уурхайн яамны зорилго, зорилтын талаар тус яамны
Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу танилцуулсан
юм. Тэрээр сүүлийн үед олны анхаарлыг татах болсон Бүтээгдэхүүн хуваах
гэрээ, Тогтвортой байдлын гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн талаар
уулзалтад оролцогчдод товч мэдээлэл өглөө. Мөн Оюутолгой төслийн хөрөнгө
оруулалтын гэрээний хэрэгжилт, биелэлт ямар байгаа талаар танилцуулга
өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгөв. Энэ үеэрээ Засгийн
газар, Уул уурхайн яам монголын ард түмний эрх ашгийг тэргүүнд тавьж
ажиллах болно гэдгээ онцлов.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж