Өмнө нь тус телевизийн уран бүтээлчид хүнд жингийн босоо аварга Тедди Ринье болон Люси Декосс нарын тухай дээрхийн адил кино нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байсан бөгөөд гурав дахь удаадаа ийнхүү олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатарыг сонгосон гэнэ. Монголд ирж, ажилласан Францын сэтгүүлчид анх удаа гадаадын тамирчдыг сонгосон нь Х.Цагаанбаатар, тэрбээр Францын жүдо сонирхогчдын хувьд домог болсон тамирчдын нэг гэдгийг онцолжээ.
Тедди Риньегийн хувьд Лондонгийн олимпийн татамид +100 кг-д түрүүлсэн. Өдгөө 23 настай ч дэлхийн аваргад тавантаа түрүүлсэн амжилтаар шинэ түүхийн эзэн болжээ. Харин Люси Декосс нь өдгөө эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ноёлж буй, олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн гурван удаагийн аварга, тивийн дөрвөн удаагийн аварга тамирчин юм.