Яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит зүүн бүсийн яруу найргийн наадам саяхан Доорнод аймгийн Чойбалсан хотод болсон байна. Наадамд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын 36 яруу найрагч оролцож, шүлэг найргаараа уралдсан байна. Наадмын шүүгчээр тус аймгийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч Ц.Жамбалгарав, Чойбалсан хотын орлогч дарга Б.Хүрэлсүх, монголын уран зохиолын багш Р.Эрдэнэцэцэг нар ажиллажээ.
Наадамд яруу найрагч Д.Нямсүрэнгийн уугуул нутаг Чулуунхороот сумын яруу найрагч Г.Гантогос гэдэг багш бүсгүй түрүүлсэн байна. Харин удаах байрт яруу найрагч М.Билэгжаргал, Б.Энхжаргал нар шалгарчээ. “Данзангийн Нямсүрэн гэдэг эгэл нэгэн найрагч хорвоогоос халиад удаж буй ч эх орон, элгэн түмэн нь мартаагүйг тав дахь удаагаа зохиогдож буй энэхүү наадам баталлаа” хэмээн Дорнод нутгийн унаган найрагчдын нэг Д.Ган-Очир өгүүлж байлаа. Наадамд яруу найрагч Д.Нямсүрэнгийн гэргий Хандмааг урьж оролцуулсан байна. Мөн үеэр найрагчийн бүтээл болох “Сэтгэлийн байгаль”, “Миний шүлгийн хүүхнүүд”, “Хаврын урсгал”, “Ай бүсгүй минь” номуудыг дахин хэвлэж худалдаалсан байна.
Д.Цээнэ