Словенийн Марибор хотноо өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-нд эхэлсэн билээ. Тус тэмцээнд 8-18 насны 91 орны 1600 гаруй шатарчид ур ухаанаа сорьж байгаа юм. Монгол Улсаас Ц.Батсайхан дасгалжуулагчаар ахлуулсан 38 өсвөрийн шилдэг шатарчид оролцож байгаа ба найман өргийн дараах байдлаар Монголын олон шатарчид эхний 10-т багтаж байна. Үүнд, хөвгүүдийн 8 насанд Б.Ирмүүнтулга 6,5 оноогоор VI байр, охидын 12 насанд Д.Номин-Эрдэнэ нар 6 оноогоор IX байрт, охидын 18 насанд А.Энхтуул 5,5 оноогоор 7-13-р байранд явна. Сонирхуулахад, 12 насанд оролцож буй Д.Номин-Эрдэнийн хувьд 2010 онд 10 настайдаа дэлхийн аварга болж байсан юм.
Шатарчид швейцарь системээр 11 өрөг тоглох ба энэ сарын 18-нд буюу ирэх ням гаригт аваргууд тодорно.
Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү.
Г.ДАША