Хөгжлийн банкны дэд захирлаар С.Сандагдоржийг томилжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны дэд захирлаар С.Сандагдоржийг томилжээ

Монгол Улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар С.Сандагдоржийг томилсон байна.  Өнгөрсөн  долдугаар сараас хойш эзэнгүй байсан тус албанд   томилогдсон С.Сандагдорж нь Хадгаламж банкны орлогч захирлаар ажиллаж байсан юм.

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлөөс дээрх шийдвэрийг энэ долоо хоногт гаргасан бөгөөд үүрэгт ажлаа С.Сандагдорж өчигдөр хүлээн авсан байна.Тус банкны  Тэргүүн дэд захирлаар өмнө нь Л.Болормаа ажиллаж байсан билээ.

“Монгол Улсын Хөгжлийн банк нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангасан, түүнийг олон салбарт төрөлжүүлсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжсэн, улс орны хөгжлийн бодлогыг нэгтгэн хэрэгжүүлсэн санхүүгийн шийдлүүдийг нэвтрүүлэгч тэргүүний байгууллага байна” хэмээн зорилгыг тодорхойлсон тус банкны ийнхүү удирдлага бүрдэв.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж