Улсын дээд шүүхийн шүүгчдийг шагнав

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

Улсын дээд шүүхийн шүүгчдийг шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан  хууль, эрх зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн зарим шүүгч, ажилтнуудыг төрийн дээд одон медалиар шагнасныг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжав, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяр нар гардуулан өгчээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгч Т.Уранцэцэгийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, Нийслэлийн шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Ажлын  албаны ахлах мэргэжилтэн Р.Ичинхорлоо нарыг “Алтан гадас” одонгоор, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Ажлын албаны Хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Энхбаатар, Улсын Дээд шүүхийн Дотоод ажил, зохион байгуулалт, хяналтын албаны дарга Ж.Наранпүрэв нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнажээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж