
Өнөөдөр өдөрлөгийн хүрээнд “Бидний бэрхшээл, эх хэлний ядуурал” сэдвээр ахмад дипломат Д.Чулуундорж, дипломат Д.Моононцагаан доктор, профессор Ч.Болдбаатар, Ш.Ариунаа нар лекц унших бөгөөд “Нэг Монгол нэг хэл”, “Монгол хүүхэд яагаад эх хэлнийхээ хичээлд сонирхолгүй болов”, “Нэг үгийг янз бүрээр, дур дураараа бичсээр байх уу” сэдвүүдээр ярилцана. Мөн “Эх хэл” сэтгүүлийн нээлт болох. Энэ өдөр мөн ДБЭТ-ын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү “Үзэгч гэж хэн бэ” сэдвээр сонирхолтой ярилцлага хийх нь.
Харин маргааш Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Хөгжим таны хэрэгцээ юу, зугаа юу” сэдвээр ярилцах бол нөгөөдөр дэлхийн утга зохиолын сор бүтээл болсон У.Шекспирийн “Гамлет” жүжгийн агуулга, чин санаа нь өнөөдрийн Монголын нийгмийн талаар юу өгүүлж болох тухай хэлэлцэх юм.