ОХУ-ын “Премьер министр” хамтлагийн дуучин Б.Амархүү өчигдөр “UB Palace”-ын концертын их танхимд “Гэртээ хүрэх зам” анхны бие даасан тоглолтоо хийн үзэгчдэд их гүрний шоу ертөнцөөс амтлуулсан. Тэрээр тайзнаа “Cool I Love” дууг дуулахдаа загвар өмсөгч охид гоёлын даашинзны үзүүлбэрээр чимсэн ба тэдэнд дунд гал улаан даашинзаар гангарсан загвар өмсөгч О.Ариунзул бусдаасаа онцгойрон Б.Амархүүтэй хамтран дуулсан юм. Тэднийг “Big fish” уран сайхны кинонд хамтран тоглосноос хойш үерхэх болсон хэмээн ярих болсон. Дуучин Б.Амархүү энэ үдэш О.Ариунзултай хослон бүжиглэж, хацраа заан үнсүүлэн “Энэ бол миний хайртай бүсгүй” хэмээн олны өмнө хайраа илчилсэн юм. Хосууддаа аз жргал хүсье.
Г.ДАША
Гэрэл зургийг Б.Ганбаяр
Гэрэл зургийг Б.Ганбаяр