Мөнгийг эргэлтэнд оруулах хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Мөнгийг эргэлтэнд оруулах хэрэгтэй гэв

“Санхүүгийн зах зээл ба сэтгүүл зүй” сургалт өнөөдөр ХААН банкны төв байранд боллоо. Энэ үеэр Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг “Олон улсын зах зээлийг ойлгох нь”, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн  Санхүүгийн тэнхимийн эрхлэгч П.Баянсан “Эдийн засаг дахь хүү ба мөнгөний зах зээл” сэдвээр хичээл заалаа. П.Баянсан хүү ба  түүний ангилал болон мөнгөний өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнийн талаар сургалтанд хамрагдагсдад мэдээлэл өгсөн юм.  Тэрбээр “Мөнгө эдийн засгийн эргэлтэд орох тусмаа  баялаг бий болдог”  гэж онцолсон. Дээрх сургалт энэ сарын 21-нийг хүрэлтэл үргэлжлэх аж.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж