Чингис бонд “дайлаар” мордоно

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

Чингис бонд “дайлаар” мордоно

Монгол Улсын Засгийн газрын баталгаатай, Хөгжлийн банкны бондыг олон улсын зах зээлд тун удахгүй гаргах гэж буй билээ. Энэ оны эхээр 580 сая ам. долларын бонд анх зах зээлд гаргаж туршлага хуримтлуулсан Хөгжлийн банк хоёр дахь ээлжинд их хэмжээний бонд гаргахаар төлөвлөсөн юм. Энэ оны хувьд 1.5 тэрбум ам. долларын бонд гаргахаар зэхэж байна. Харин ирэх жилүүдэд бондын хэмжээг 5 тэрбум ам. доллар болтол нэмэгдүүлэх ажээ.

Монгол улсын Засгийн газрын бондыг сонирхогчид олон бий гэж албаны хүмүүс онцолж байна. Дэлхийн нэр хүндтэй хөрөнгө оруулалтын банк, сангууд төдийгүй Монголын банкуудаас тэрхүү бондыг ихээхэн сонирхож, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, худалдан авах саналуудаа ирүүлжээ.

Сэргэн мандаж буй үндэсний бахархлаа дэлхий нийтэд, тэр дундаа санхүүгийн ертөнцөд гаргахдаа Их эзэн хааныхаа нэрээр зарлаж болзошгүй гэнэ. Засгийн газрын бондыг олон улсын зах зээлд гаргах зөвлөх банкуудтай ээлжит уулзалт, яриа хэлцэл хийхээр Монголын албаны хүмүүс гадаад томилолт ихтэй байгаа аж. Үндэсний бонд дэлхийн зах дээр анх удаа их хэмжээгээр гарч буй үйл явц, нөхцөлийн талаар задлан шинжилсэн сонирхолтой нэвтрүүлгийг The Mongolian Mining Journal-ийн дэргэдэх “Хөгжил” студи бэлтгэлээ.

2012 онд дэлхийн зах зээлд, тэр дундаа Азийн санхүүгийн захад гарсан Засгийн газрын бондуудын талаар, тэдгээрийн эрэлттэй харьцуулахад Монгол бонд юугаараа давуу болон эрсдэлтэй байж болох талаар энэхүү нэвтрүүлэг хөндөнө. Ням гариг бүрийн үдэш 19.00 цагт “Хөгжил” студи С1 телевизийн хоймроос үзэгчидтэйгээ уулзан, олон нийтийн сонирхож буй сэдвээр задлан шинжилсэн, танин мэдэхүйн шинэ хөтөлбөрөө цацсаар байна.

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж