Канадын поп од Жастин Бибер өнгөрсөн долдугаар сард Лос-Анжелес хотноо папараццичнаас зугтаж явахдаа 105 км/цагийн хурдны хязгаарлалттай зам дээр 130 км/цагийн хурдтай давхиж яваад цагдаад саатуулагдаж, торгуулжээ. Жастин Бибер цагдаа нарт папарацциас зугтахын тулд ийнхүү хурд хэтрүүлэн давхисан хэмээн тайлбарласан байна. Үүний дагуу цагдаа нар дуучин Жастин Биберийг мөрдөн, нэхсэн папараццичинг олж, тогтоон хэрэгт татжээ. Тэрхүү улайрсан папараццичинг зурагчин Паул Раф гэдэг бөгөөд тэрээр энэ хэргийн улмаас хурд хэтрүүлэн давхиж, арилжааны зургийн төлөө алдартныг мөрдөн, нэхэж аюулд учруулсан хэрэгт буруутгагдсан байна. Папарацци зурагчин Паул Рафын хэргийг өчигдөр Лос-Анжелесийн шүүхэд шилжүүлэн түүнийг папараццийн эсрэг хуулийн дагуу шүүхээр болжээ. Ингэснээр Паул Раф нэг жил шоронд хоригдох болон 3500 ам.долларын торгууль төлөх болоод байгаа ба анхаарал болгоомжгүй жолоо барьж, хурд хэтрүүлсэн болон цагдаагийн тушаалыг биелүүлээгүй гэх хэргүүдэд мөн ял хүлээх нь тодорхой болоод байна. Дашрамд сонирхуулахад Лос-Анжелес хотын папараццийн эсрэг хууль нь алдартнуудыг хамгаалах зорилготой боловч зарим талаар учир дутагдалтай бөгөөд тодорхойгүй, маргаантай заалт ихтэй аж.
Б.АНХТУЯА