ӨВЛИЙН ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН 3-НЫ БИЛЭГТ САЙН ӨДӨР
КАПИТРОН БАНК ШИНЭЭР МЭНДЭЛСЭН БЯЦХАН ХАРИЛЦАГЧДААР
БҮЛ НЭМНЭ
Монгол улсын арилжааны отгон банк болох Капитрон банк энэ өдрүүдэд үүсэн байгуулагдсаны 11 жилийн ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж, он цагийн нэгэн шинэ хуудсаа дэлгэж байна.
Банк үүсэн байгуулагдсан өдрөө угтан Монгол улсын хамгийн том хилийн боомт хот болох Замын-Үүд суманд мөн Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай дүүрэг болох Баянзүрх дүүрэгт орших автомашины “Да-Хүрээ” захын дэргэд тус тус банкны салбаруудаа нээн иргэд, харилцагчиддаа илүү ойртож банкны үйлчилгээг үзүүлж эхэллээ.
Түүнчлэн тус банк нь жил бүр банкны үүсэн байгуулагдсаны ойн өдөр болох 11-р сарын 16-ны өдөр шинээр мэндэлсэн хүүхдүүдэд хадгаламжийн данс нээн бяцхан харилцагчаар тодруулдаг уламжлалтай билээ. Монголчуудын билэгшээн дээдэлдэг өвлийн тэргүүн сарын шинийн 3-ны энэхүү билэгт сайн өдөр мэндлэх Монгол улсынхаа шинэ иргэдэд аз жаргал, эрүүл энхийг ерөөн Капитрон банкны мянга мянган харилцагчдын бүл бяцхан хадгаламж эзэмшигчидээр өсөн нэмэгдэж байгаад талархалтай байна.