Энэ сарын 10-ны байдлаар ихэнх нутагт 0-10мм, Увсын Улаангом, Баруунтуруун, Зүүнговь, Малчин, Хяргас, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Архангайн Түвшрүүлэх, Цэнхэр, Өвөрхангайн Хархорин, Хужирт, Булганы Рашаант, Сүхбаатарын Эрдэнэцагаан сумдын нутагт 10-28,3мм (2 дугаар зураг) буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд, Дорноговь, Дундговь аймгуудын нутгаар дунджаас бага байлаа. Харин Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Говь-Алтай зарим нутгаар, Өвөрхангай, Хэнтий, Дорнод, Өмнөговийн зарим нэг сумдын нутгаар тунадас ороогүй.
11 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Увсын Малчин, Хяргас, Баруунтуруун, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Архангайн Хотонт, Түвшрүүлэх, Цэнхэр, Өвөрхангайн Хархорин, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан сумдын нутгаар 15-51 см, Баян-Өлгийн Даян, Увсын Зүүнговь, Завханы Яруу, Түдэвтэй, Нөмрөг, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цагаан-Уул, Улаан-Уул, Бүрэнтогтох, Баянхонгорын Эрдэнэцогт, Архангайн Хашаат, Өвөрхангайн Хужирт, Бүрд, Булганы Баяннуур, Рашаант, Гурванбулаг, Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Төвийн Залуучууд, Эрдэнэ, Хэнтийн Дадал, Батширээт 10-14 см, бусад нутгаар 0-9 см цастай (3 дугаар зураг) байна.
Энэ арав хоногт ихэнх нутгаар цас орсноос Говь-Алтайн Баян-Уул, Халиун, Хөвсгөлийн Цагаан-Уул сумдын нутгаар мал бэлчээрлэлт хүндэрсэн бөгөөд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ханхөхий, Булнайн нуруу, болон Хангайн нурууны зүүн өмнөд хэсгээр 10 см-ээс зузаан цас тогтсон ба цаашид цас нягтарч хатуурвал малын бэлчээрлэлт хүндрэхээр байна. Ялангуяа Увсын Малчин, Хяргас сумдын нутаг, Наранбулаг сумын хойд хэсгээр цасны зузаан 30-51 см, хунгарласан газартаа 50-70 см зузаан цасан бүрхүүл тогтож, зам даваа хаагдаж, малчдын нүүдэл цасанд боогдож мал өвөлжилт хүндрээд байна.
Цасан бүрхүүлийн тархацыг сүүлийн жилүүдийн цасан бүрхүүлийн тархацтай харьцуулааад үзэхэд 2009-2010 оны зудын жилийн тархацтай ойролцоо байгаа боловч их зузаан цастай газрууд бий болсон байна. 2010, 2011 оны өдий үеэс энэ жил цастай нутаг үндсэндээ 50 орчим хувиар их байна.

2012 оны 11 дүгээр сарын 16-нд баруун аймгуудын нутгаар 17-нд ихэнх нутгаар 18-нд нутгийн зүүн хагаст дахин цас орж цасан шуурга шуурах төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.