Английн нэрт хөл бөмбөгч Дэвид Бэкхэм Швейцарийн хронограф системээр тоноглогдсон, өнгө үзэмж сайтай, дэлхийд алдартай цаг үйлдвэрлэгч “Breitling”-ийн нүүр царай болж байгаа гэнэ. “Daily Star Sunday” сэтгүүлд Бэкхэм “Би олон жилийн өмнөөс “Breitling”-ий цагийг хэрэглэсэн. Яагаад гэвэл “Breitling”-ий цаг өнгө үзэмж, дизайны өвөрмөц шийдэл, чанарын хувьд хамгийн сайн нь байдаг” хэмээн ярьжээ.
Түүнчлэн Дэвид өөрийн Facebook-тээ “Breitling”-ийг сурталчилсан хэд хэдэн зургаа тавьж тус брэндтэй хамтран ажиллах болсноо мэдээлжээ. Девид энэ жилийн байдлаар дэлхийн хамгийн нэртэй гар утас үйлдвэрлэгчдийн нэг Өмнөд Солонгосын “Samsung” болон спорт хувцасны нэртэй брэнд “Adidas”-тай мөн хамтран ажилласан юм. Дэлхийн ашиг орлогоороо тэргүүлэх эдгээр компанитай хамтран ажилласнаар түүний орлого ч мөн сүүлийн жилд нэмэгдсэн аж.
Э.АНХТУЯА