Японд бичгээ арчих хэвлэгч бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

Японд бичгээ арчих хэвлэгч бүтээжээ

Шинэ төхөөрөмж нь хоёр аппаратаас бүрэлддэг. Нэг нь принтер, хувилагч, хэвлэгч, факс, сканерийн  үйлдлийг зэрэг хийдэг. Нөгөө нь тусгай бэхээр хэвлэсэн баримтуудын бичгийг арчин цаасыг цэв цэвэрхэн болгодог гэнэ.
 
Фото: flickr.com/ lotyloty

Тусгай бэхээр хэвлээд хожим түүнийгээ арчин цэвэрлэж, нэг цаасыг олон дахин ашиглаж болох принтер Японд бүтээгдсэн байна.

Шинэ төхөөрөмж нь хоёр аппаратаас бүрэлддэг. Нэг нь принтер, хувилагч, хэвлэгч, факс, сканерийн  үйлдлийг зэрэг хийдэг. Нөгөө нь тусгай бэхээр хэвлэсэн баримтуудын бичгийг арчин цаасыг цэвэрлэдэг ажээ. Төхөөрөмж эхлээд бичгийн эхийг хуулбарлан компьютерийн ой санамжид хадгалан дараа нь бичгийг нь арилгадаг гэнэ.

Loops аппаратуудын систем нь цаасны хэмнэлтийн 80 хувь болгох боломжтой бөгөөд хэмнэлт сонирхолтой компаниудад зориулагдсан байна. Loops-ыг Японы зах зээлд ирэх жилийн хоёрдугаар сард гаргана. Үнийн урьдчилсан тооцоогоор нэг аппарат 17000 ам.доллараар зарагдах бололтой. “Toshiba Tec” жилдээ 5000-аас доошгүй аппарат зарахаар төлөвлөжээ.

Бэлтгэсэн. Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж