
Дан Урбано хүүхдүүдээ “Та нар үнэхээр мууртай болохыг хүсч байвал “Facebook” сайтанд зургаа тавиад 1000 хүнээс “Like” цуглуулчих. Тэгвэл аав нь муур авч өгье” гэжээ. Ингээд долоон настай Рэми өөрийн гараар аавынхаа хэлсэн болзолыг самбар дээр бичин бариад охин дүүгийнхээ хамтаар авахуулсан зургаа өнгөрсөн 5-ны өдөр ээжээрээ “Facebook”-т тавиулж “Like” цуглуулж эхэлжээ. Тэднийг зургаа байрлуулсан даруй хүүхдүүдийн чин хүслийг ойлгож, дэмжсэн фейсчид өхөөрдөм зурганд нь харамгүй “Like” дарж, тэд богино хугацаанд санасандаа хүрчээ. Хүүхдүүд зургаа “Facebook”-т байршуулснаас хойш нийт 120 мянган “Like” цуглуулж, зураг нь 100 мянга гаруй хуулагдсанаар хүслээ биелүүлж, мууртай болсон байна. Дан Урбано хүүхдүүддээ Брайтонд байрлах Эллен М.Гиффордын муур хамгаалах газраас ногоон нүдтэй, эрээн судалтай муур авч өгсөн бөгөөд хүүхдүүд муураа "Hairietta L. Pawturr" гэж нэрлэсэн байна.