Бөхийн чансаа тодорхойлох барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2012.11.16-нд нийтлэгдсэн

Бөхийн чансаа тодорхойлох барилдаан болно

Манжийн дарлалаас чөлөөлөгдөж, Богд хаант Монгол Улсыг байгуулан, Монгол Улс туурга тусгаар улс болсноо дэлхий дахинд зарлан тунхагласан түүхт ойн өдөр арванхоёрдугаар сарын 29-нд тохиодог. Тусгаар тогтнолоо сэргээсний 101 жилийн ойгоор Монголын үндэсний бөхийн холбооноос хүчит бөхийн чансаа тодорхойлох барилдааныг зохион байгуулах гэж байна. Тухайн жилийн чансаа хамгийн өндөр 128 бөхийг сарын өмнөөс шалгаруулан олон нийтэд зарлаж, арванхоёрдугаар сарын 29-нд барилдуулах бөгөөд түрүү бөхөд Ерөнхийлөгчийн цом гардуулах гэнэ.

Өнгөрсөн жил тохиосон түүхт 100 жилийн ойн барилдаанд аймгийн харцага цолтноос дээш цолтой хүчит 128 бөх барилдаж, улсын залуу аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэж байсан билээ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж