Философи бидэнд яагаад хэрэгтэй гэж?

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Философи бидэнд яагаад хэрэгтэй гэж?

Өнөөдөр дэлхийн гүн ухаан-философийн өдөр. Энэ өдрийг ЮНЕСКО-гоос 15 жилийн өмнөөс тэмдэглэх болсон, их дээд сургуулийнхан, философичдын анхаарлаа хандуулдаг өдөр.  

Философи бол энэ ертөнцийг бас өөрсдийгөө ойлгож мэдэх хэрэгсэл. Философи иргэншсэн нийгэмд ёс зүйтэй амьдарч, бас бусдад хүнлэг, логиктой амьдрахад минь бидэнд тусалдаг гэж би ойлгодог.

Хэрвээ хүн төрөлхөн философийг хөгжүүлээгүй бид үүнд суралцаагүй байсан бол манай дэлхийн соёл, иргэншлүүд харгис, зөвхөн нэгнийгээ мөлжихөд зориулагдсан байх байлаа.

Шашин, гүн ухаан хоёр адил асуултад хариулах гэж оролддог.

Юу сайн үйл вэ? Сайхан амьдарна гэж юуг хэлэх вэ? Бид энэ ертөнц дээр яагаад, яах гэж ирдэг? Бие биетэйгээ ярьж харьцах вэ? Би гэж юу вэ? Амьдралын хамгийн чухал зүйл гэж юу вэ?

Энэ асуултуудад шашин нэг өнцгөөс тайлбар өгдөг бол философи тал бүрээс нь, янз бүрээр хариулдаг. Харин тэр тайлбарууд 100 хувь зөв байх шаардлаггүй, бүрэн дүүрэн зөв байх юм бол тэр гүн ухаан биш болох буй за.

Биднийг зөв сэтгэх буюу ёс зүйн болон ухаа санааны төвөгтэй асуудлыг шийдэх гарцыг зөв сэтгэж олоход философи хэрэг болдог гэдэг дээр гүн ухаантнууд санал нэгддэг. 

Нэгэн цагт философи хүн төрөлхтний гол судлагдахуун байсан. Одоо бол боловсролыг материализм хөтлөж, хэрэглэгчдийг үйлдвэрлэж үүнийг нь санхүүгийн ашиг сонирхол дэмжиж, хөгжүүлж байна.

Одоогоос 2500 гаруй жилийн өмнө амьдарч байсан Сократ “Хэрэглэхгүйгээр амьдарч болдог ямар их юм байдаг юм бэ” гэж хэлж байжээ.  Өнөөгийн дэлхий ертөнцийн ихэнх хэсэгт барууны соёл дэлгэрч, хэрэглэхийг зорилго болгосон амьдрал, түүнд үндэслэсэн эдийн засгууд бий болжээ.

Амьдрал бидний ёс зүйг хөндөхгүй, хүн гэдэг эрхэм нандин чанарыг маань хөндөхгүйгээр сэтгэл санааны эрүүл мэндийг хамгаалахад тусалдаг философийг хайрлая. Дахин дахин асууж бас хариулах гэж бодоцгооё. 

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж