Д.Ганхуяг ШХАБ-ын зөвлөлдөх уулзалтад оролцов

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Д.Ганхуяг ШХАБ-ын зөвлөлдөх уулзалтад оролцов

Бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Гадаад харилцааны дэд сайд нарын зөвлөлдөх уулзалт 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Москва хотод болж, Монгол Улсаас Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Зөвлөлдөх уулзалтад ШХАБ-ын гишүүн, ажиглагч болон түншлэгч орнуудын өндөр хэмжээний төлөөлөгчид, түүнчлэн НҮБ-ын Афганистанд дэмжлэг үзүүлэх Төлөөлөгчийн газар, ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар, ШХАБ-ын бүс нутгийн алан хядах үйл ажиллагаатай тэмцэх газрын удирдах албан тушаалтнууд оролцсон байна.

Зөвлөлдөх уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг хэлсэн үгэндээ дэд сайд нарын түвшний энэхүү уулзалтад Монголын талыг анх удаа урьж оролцуулсанд талархал илэрхийлээд Монгол Улс ШХАБ-ын улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чиглэлээр зохион байгуулж буй арга хэмжээ, хэрэгжүүлж байгаа төслүүдэд идэвхтэй оролцох сонирхолтойг онцлон тэмдэглэлээ гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж