Дэлхийн смартфоны томоохон үйлдвэрлэгчдийн нэг Өмнөд Солонгосын “Samsung” компани ирэх жилээс уян дисплейтэй шуурхай төхөөрөмжийн үйлдвэрлэлийг эхлүүлж магадгүй хэмээн мэдээлэл сайтай эх сурвалжийн мэдээнд тулгуурлан “Wall Street Journal” сонин бичжээ.
Уян дисплеи нь дэлгэцийн шилэн нүүрийг пластикаар солих ирээдүйтэй технологи юм. Ийм дисплей нь хөнгөн бөгөөд цохилт даадаг мөн гэмтээнэ гэж айлгүйгээр нугалж болох боломжтой.
WSJ сонины мэдээгээр, “Samsung” компанийн дисплейний салбар Display нь уян дисплей бүтээх ажлынхаа төгсгөлийн шатанд орсон гэнэ. Тэдний төхөөрөмж ирэх жилийн хоёрдугаар улиралд гарах магадлалтай болжээ. Уян дисплеи бүтээхээр “Samsung” компанийн өрсөлдөгч нар ч ажиллаж байгаа. Ийм төхөөрөмжийн анхдагч загвар хэдэн жилийн өмнө гарсан бөгөөд одоо үйлдвэрийн дамжлагад оруулах л үлдээд байгаа юм.
“Samsung” одоо смартфоны сегментдээ дэлхийд тэргүүлж байна. IDC гэх судалгааны компанийн мэдээгээр энэ жилийн гуравдугаар улиралд Өмнөд Солонгосын үйлдвэрлэгч дэлхийн зах зээлийн 31,3 хувийг эзэлж байна.