Афганистаны Гадаад хэргийн дэд сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2012.11.15-нд нийтлэгдсэн

Афганистаны Гадаад хэргийн дэд сайдтай уулзав

Москва хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад харилцааны дэд сайд нарын зөвлөлдөх уулзалтад оролцож буй Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын Гадаад хэргийн дэд сайд Ж.Лудинтай уулзлаа.

Дэд сайд Д.Ганхуяг, Ж.Лудин нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Дипломат төлөөлөгчийн газруудыг харилцан нээх боломж, Афганистаны сэргээн босголтонд Монголын тал оролцох зэрэг асуудлуудыг ярилцав.

Түүнчлэн олон талт хамтын ажиллагааны асуудлууд, ялангуяа Далайд гарцгүй орнууд хамтран ажиллах талаар Монголын талын дэвшүүлсэн саналыг урагшлуулах, энэ чиглэлд холбогдох улс орнууд хамтран ажиллах, олон талт хэлэлцээр байгуулах зэрэг асуудлаар санал солилцлоо гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж