
Дэд сайд Д.Ганхуяг, Ж.Лудин нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Дипломат төлөөлөгчийн газруудыг харилцан нээх боломж, Афганистаны сэргээн босголтонд Монголын тал оролцох зэрэг асуудлуудыг ярилцав.
Түүнчлэн олон талт хамтын ажиллагааны асуудлууд, ялангуяа Далайд гарцгүй орнууд хамтран ажиллах талаар Монголын талын дэвшүүлсэн саналыг урагшлуулах, энэ чиглэлд холбогдох улс орнууд хамтран ажиллах, олон талт хэлэлцээр байгуулах зэрэг асуудлаар санал солилцлоо гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.